Бидний тухай
Бидний тухай
“Хиймэл Оюун Ухаан” ХХК нь анх 2008 онд “АДМИН ТӨВ” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж, 2009 оноос албан ёсоор өнөөгийн нэрээр программ хангамж, интернэт үйлчилгээ, дизайн хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж байна. Манай компани багийн зарчмаар ажилладаг бөгөөд 10-аас дээш жилийн туршлагатай, чадварлаг залуу мэргэжилтнүүдээс бүрдсэн.
Бид мэдээллийн технологийн давуу талыг ашиглан бизнесийг амжилттай хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Ажлыг хийж дууссаны дараа ч хэрэглэгчидтэйгээ үргэлж холбоотой байж, ашиглалт, сургалт, зөвлөгөө зэрэг тусламжийг тогтмол үзүүлдэг.
Мөн бид вэбсайт хийх, гар утасны апп хөгжүүлэх, вэб программчлал, дизайн боловсруулах, вэб байрлуулах, домэйн нэр олгох, интернэт маркетинг зэрэг үйлчилгээ үзүүлж, мэдээллийн технологийн шийдлүүдийг хурдан, найдвартай хүргэхийг зорьдог.